Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойн баярын энэ өдөр 16 настнууд Монгол Улсын иргэний андгай өргөлөө. Ерөнхий сайдын ивээл дор 24 дэх жилдээ зохион байгуулж буй уг ёслолд энэ онд 16 нас хүрч буй 66 мянга гаруй хүүхдийн төлөөлөл оролцлоо.
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхэн тэмдэглэлт өдөр Монголын хэвлэл мэдээллийн салбарт орчин үеийн технологид суурилсан СЭДЭВ.МН мэдээллийн сайт албан ёсоор нээлтээ хийж байна.
Шанхай хотын намын хорооны дарга, Улс төрийн товчооны гишүүн Чэнь Жининийг намын сахилга зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлжээ.
АТГ шахмал түлшний барьцалдуулагч худалдан авсан хэргээр С.Даваасүрэнг шалгаж, 1.082 тэрбум төгрөгийн барьцалдуулагч битүүмжилжээ. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Бээжин–Улаанбаатар–Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэг аяллаа эхлүүллээ. Бээжингээс хөдөлсөн галт тэрэг маргааш нь Улаанбаатарт ирэх хуваарьтай.
Арванхоёрдугаар сард нийт нутгийн 18 хувьд мал өвөлжилт нэн их, 28 хувьд их хүндрэх төлөвтэй тул цаг агаарын мэдээг тогтмол авч, бэлтгэлээ хангахыг зөвлөв.
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн хохирлыг урьдчилсан байдлаар 3.3 их наяд төгрөг орчим гэж үнэлснийг Засгийн газарт танилцууллаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн хохирлыг урьдчилсан байдлаар 3.3 их наяд төгрөгөөр тооцжээ. Үнэлгээнд шүүх шинжилгээний байгууллага дүн шинжилгээ хийнэ.
Улс тунхагласны баяраар буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улаанбаатарт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ердийн хуваарь 27-ноос үргэлжилнэ.
Полиакриламид агуулсан барьцалдуулагч хилээр оруулахыг завдсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Тавантолгой түлш компанийн захирал С.Даваасүрэнг чөлөөлөхөө Б.Пүрэвдагва мэдэгдэв.