Арваннэгдүгээр сарын 27-нд Дорнодын зүүн хэсэг, Халх голын сав нутгаар цасан шуурга шуурч, салхи секундэд 12–14 метр хүрэх тул замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа.
Арваннэгдүгээр сарын 26-нд иргэний андгай өргөх ёслолыг 24 дэх жилдээ зохион байгуулж, энэ онд 16 нас хүрч буй 66 мянга гаруй хүүхдийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 102 жилийн ой тохиож байна.
Улс тунхагласны 102 жилийн ойгоор Сүхбаатарын талбайд Төрийн далбааг ёслол төгөлдөр мандуулж, Төрийн дууллыг эгшиглүүлэв.
2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд төв, зүүн аймгуудад цас орж, шуурна. Зам, даваанд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа.
Н.Учрал аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, өвөлжилтийн үүрэг, даалгаврын хэрэгжилт 50 гаруй хувьтай байгааг анхааруулан, махны нөөцийг бүрдүүлэхийг үүрэг болгов.
Арваннэгдүгээр сарын 24-нд ихэнх нутгаар цасгүй, Баян-Өлгийн баруун сумдаар цас орно. Улаанбаатарт өдөртөө 4–6 хэм хүйтэн байх төлөвтэй.
Арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудаар дунджаас хүйтэн, нэг, хоёрдугаар сард ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй. Зарим бүсэд хур тунадас дунджаас ахиу орно.
Зудын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 26 хувьд мал өвөлжилт их болон нэн их хүндрэхээр байна. Малчдад өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг зөвлөлөө.
АНУ-ын 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Чингис хаан нисэх буудалд рентген, биеийн сканнер зэрэг аюулгүйн үзлэгийн 24 төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ.