Арванхоёрдугаар сарын төлөв гарч, нутгийн 46 хувьд өвөлжилт их, нэн их хүндрэхээр байна
Арванхоёрдугаар сард нийт нутгийн 18 хувьд мал өвөлжилт нэн их, 28 хувьд их хүндрэх төлөвтэй тул цаг агаарын мэдээг тогтмол авч, бэлтгэлээ хангахыг зөвлөв.
Арванхоёрдугаар сард нийт нутгийн 18 хувьд мал өвөлжилт нэн их, 28 хувьд их хүндрэх төлөвтэй тул цаг агаарын мэдээг тогтмол авч, бэлтгэлээ хангахыг зөвлөв.
Нийт нутгийн 18 хувьд нэн их, 28 хувьд их, 34 хувьд дунд, 15 хувьд бага зэрэг хүндрэлтэй байх төлөвтэй. Үлдсэн 5 хувьд хүндрэлгүй байхаар байна.
Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим нутгаар их болон нэн их хүндрэх төлөвтэй.
Богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон шинэчлэн гаргах зудын төлөвийг тогтмол авч ашиглахыг зөвлөсөн. Мөн нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангахыг зөвлөжээ.
Газрын ажиглалт, хиймэл дагуулын ган, зуншлагын мэдээ, 2026–2027 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, ургацын мэдээллийг ашиглажээ. Мөн температур, хур тунадасны дунджаас хазайсан байдал, цасны зузаан, арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг харгалзсан.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.