Агуулга руу алгасах
Sedev.mn

Орчин үеийн технологид суурилсан СЭДЭВ.МН мэдээллийн сайт нээлтээ хийлээ

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхэн тэмдэглэлт өдөр Монголын хэвлэл мэдээллийн салбарт орчин үеийн технологид суурилсан СЭДЭВ.МН мэдээллийн сайт албан ёсоор нээлтээ хийж байна.

Шинэ өнгө төрх, шинэлэг шийдэл бүхий СЭДЭВ.МН сайт уншигчдад мэдээ, мэдээллийг шуурхай хүргэхийн зэрэгцээ сонирхсон сэдвийнх нь талаарх цогц мэдээллийг асуулт, хариулт хэлбэрээр тайлбарлан хүргэнэ.

Манай редакц үйл явдлын араас хөөцөлдөхөөс илүүтэй нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөж, иргэдэд бодитой, хэрэгцээтэй мэдээллийг үнэн зөвөөр хүргэхийг зорьж байна. Ингэхдээ уншигчдын оролцоог нэмэгдүүлэх, асуудлыг олон талаас нь харах боломж олгох шинэлэг булангуудыг нэвтрүүлнэ.

Цахим сүлжээний хурдацтай тэлэлт дунд хүн бүр мэдээлэл түгээх болсон өнөө үед мэргэжлийн сэтгүүл зүйн ёс зүй, хариуцлага улам бүр чухал болж байна. Тиймээс СЭДЭВ.МН олон эх сурвалж, баримтад тулгуурласан, тал талын байр суурийг тэнцвэртэй тусгасан, нийтийн эрх ашгийг хамгаалсан бүтээлүүдийг уншигчдадаа хүргэх болно.