Ахуйн түлшний хангамж, хүртээмж
Айл өрхийн халаалтад хэрэглэдэг түлшний үйлдвэрлэл, нөөц, тээвэрлэлт, борлуулалт, чанар болон иргэдэд хүргэх хангамж, хүртээмжийн асуудлууд.
Энэ сэдвийн үйл явдлууд
Барьцалдуулагчийн худалдан авалттай холбоотойгоор С.Даваасүрэнг шалгаж байна
АТГ шахмал түлшний барьцалдуулагч худалдан авсан хэргээр С.Даваасүрэнг шалгаж, 1.082 тэрбум төгрөгийн барьцалдуулагч битүүмжилжээ. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Барьцалдуулагчийн асуудлаар С.Даваасүрэнг чөлөөлөхөө хотын дарга мэдэгдэв
Полиакриламид агуулсан барьцалдуулагч хилээр оруулахыг завдсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Тавантолгой түлш компанийн захирал С.Даваасүрэнг чөлөөлөхөө Б.Пүрэвдагва мэдэгдэв.
Шахмал болон хагас коксон түлшинд нэг жилийн тохирлын гэрчилгээ олгожээ
Нийслэлийн өрхүүдэд нийлүүлж буй шахмал болон хагас коксон түлш MNS 5679:2025 стандарт хангасныг баталгаажуулж, нэг жилийн тохирлын гэрчилгээ олгожээ.
Иргэдийн хүсэлтээр хоёр долоо хоногийн түлшийг бөөнд нь олгох боломжийг судалж байна
Тавантолгой түлш компани иргэдийн хүсэлтийн дагуу 12 дугаар сараас 14 хоногийн түлшийг нэг дор олгох тээвэр, хангамжийн тооцоо хийж байна.