Үндэсний өв соёлыг судлан таниулах, өвлүүлэн үлдээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнайд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Пуэрто-Рикод болсон Miss Universe 2026 тэмцээнд тус улсын төлөөлөгч Женнифер Баррето түрүүлэв. Тэрээр 27 настай, нийгмийн ажилтан мэргэжилтэй.
Энэтхэгийн Колката хотод болсон F5IFF наадмаас Их говийн манаач баримтат кино байгаль орчны шилдэг киноны шагнал хүртэв. Энэ нь олон улсын найм дахь шагнал нь болжээ.
Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн гала тоглолт энэ сарын 27-нд Соёлын төв өргөөнд болж, үе үеийн уран бүтээлчид, урлагийн байгууллагууд оролцоно.
Disney Гэртээ ганцаараа цувралын шинэ ангийг бүтээхээр бэлтгэж байна. Маколей Калкин Кевиний дүрдээ эргэн тоглох төлөвтэй бөгөөд найруулагч хараахан тодроогүй.
Чингис хаан үндэсний музей Италийн Дорно дахины урлагийн музейтэй хамтран Ил хаант улс, Персийн урлагийн олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ.
Дуучин Майли Сайрус, бөмбөрчин Макс Морандо нар арваннэгдүгээр сарын 21-нд АНУ-ын Калифорни мужийн Палм-Спрингс хотод хуримаа хийжээ.
Physical: Asia шоуны хоёрдугаар улирал Unbroken нэрээр 2027 онд үзэгчдэд хүрнэ. Оролцох улсууд, тамирчдын бүрэлдэхүүнийг хараахан зарлаагүй байна.
Дуурийн дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатарт 2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ.
Үндэсний номын сангийн 105 жилийн ойн ёслолд Морин хуурын чуулга Монголын нууц товчоон симфонийн Тэмүжиний уг гарал ба бага нас бүлгийг анх удаа тоглолоо.