С.Бямбацогт Улс тунхагласны 102 жилийн ойн шагналыг гардуулав
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойгоор урлаг, спорт болон бусад салбарын зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойгоор урлаг, спорт болон бусад салбарын зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан гардуулав. Салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан эрхмүүдийг шагнажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт төрийн дээд цол, одон, медалийг гардуулав.
Академич Д.Рэгдэл, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай нар Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
Дуурийн дуучин Г.Ариунбаатар, жүжигчин У.Уранчимэг, Б.Тунгалаг нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ.
Монгол Улсын шигшээ багийн ахлагч Шаравжамцын Энхийн-Од Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртжээ.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч Ц.Нармандахыг дурангийн мэс заслыг нутагшуулж, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга техник нэвтрүүлэн, нарийн мэргэжлийн эмч бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ардын эмч цолоор шагнажээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.