Д.Алтанцоож Э.Оюунболдыг давж, Улс тунхагласны ойн түрүүг хүртэв
Улс тунхагласны 102 жилийн ойн 128 бөхийн барилдаанд Өмнөдэлгэр сумын улсын заан Д.Алтанцоож түрүүлж, нутгийн бөх улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.
Улс тунхагласны 102 жилийн ойн 128 бөхийн барилдаанд Өмнөдэлгэр сумын улсын заан Д.Алтанцоож түрүүлж, нутгийн бөх улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын заан Д.Алтанцоож долоо даван түрүүлж, мөн сумын харьяат улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойн барилдаан арваннэгдүгээр сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд боллоо. Чансаа өндөр 128 бөх зодогложээ.
Тэрбээр давхар шуудагны барьцнаас баруун хавирах мэхээр улсын арслан Э.Оюунболдыг давжээ.
Энэ нь тус барилдааны түүхэнд нэг сумын хоёр бөх түрүү, үзүүрт шалгарсан анхны тохиолдол болов.
Хэнтий аймаг 27 жилийн дараа уг барилдаанаас түрүү хүртэж, нийт түрүүнийхээ тоог долоод хүргэлээ. Өмнөх зургаан түрүүг дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүртэж байв.
Их шөвөгт улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Бат-Өлзий нар үлдэв. Дунд шөвөгт улсын заан Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Э.Даш, улсын начин Б.Лхагвадорж нар шалгарчээ.
Тэрбээр Улс тунхагласны ойн барилдаанд анх удаа түрүүллээ. Мөн Монгол бөхийн өргөөнд улсын заан цолтойгоор анхны түрүүгээ хүртэв.
Зохион байгуулагчид уг шагналыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн арслан М.Гантулгад гардуулжээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.