Агуулга руу алгасах
Sedev.mn
Өв соёл

Монгол тэмээ, морин хуурыг алдаршуулах тэмдэглэлт өдөртэй болно

Нэгдүгээр сарын 24-нийг Монгол тэмээний өдөр, зургаадугаар сарын 7-ныг Морин хуурын өдөр болгон хуульчлахаар төлөвлөж байна. Эдгээр өдрийг хуульчилснаар үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэхэд чиглэсэн соёл урлаг, эрдэм шинжилгээний арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор зохион байгуулах боломж бүрдэх юм.

Харин дээрх өдрүүдэд бүх нийтээр амрахгүй бөгөөд тэмдэглэлт өдрийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулна. Ингэхдээ төрийн байгууллагын бүтэц, орон тоог нэмэгдүүлэхгүй, төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байхаар тооцжээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа холбогдох хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг авч үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.