С.Даваасүрэнгийн албан үүргийг түдгэлзүүлж, хилээр гарахыг хязгаарлав
Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан С.Даваасүрэнгийн хилээр гарахыг хязгаарлаж, албан үүргийг нь түдгэлзүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан С.Даваасүрэнгийн хилээр гарахыг хязгаарлаж, албан үүргийг нь түдгэлзүүлэхээр шүүх шийдвэрлэв.
С.Даваасүрэнгийн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна.
Нийслэлийн прокурорын газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх санал гаргасан.
Түүнийг химийн хорт бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх мэдээлэл гарсан.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.