Тээврийн цагдаагийн 90 жилийн ойгоор төрийн одон гардууллаа
Тээврийн цагдаагийн албыг 90 жилийн ойгоор нь Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, Ерөнхий сайд Н.Учрал одонг гардууллаа.
Тээврийн цагдаагийн албыг 90 жилийн ойгоор нь Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, Ерөнхий сайд Н.Учрал одонг гардууллаа.
Байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Ерөнхий сайд Н.Учрал ойн арга хэмжээнд оролцож, салбарын үе үеийн алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлэн одонг гардууллаа.
Ерөнхий сайд уг шагналыг үе үеийн алба хаагчдын хууль ёс, шударга ёс, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ хэмээн онцолсон.
1936 оны зургаадугаар сарын 13-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 30 дугаар тогтоолоор Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд “Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс” байгуулснаар тус албаны суурь тавигджээ.
Таван алба хаагчид түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны эрхийн батламж гардуулжээ. Батламжийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар гардуулсан байна.
Хиймэл оюун ухаан, мэдээллийн нэгдсэн сан, ухаалаг хяналтын тогтолцоонд тулгуурлан осол, эрсдэл, зөрчлөөс сэргийлэхийг чухалчилсан. Мөн алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, мэргэшсэн хүний нөөцийг сайжруулахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.