Агуулга руу алгасах
Sedev.mn

Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Энэхүү алба нь 1936 оны зургаадугаар сард Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс нэртэйгээр байгуулагдаж байжээ. Өдгөө авто зам, төмөр зам, агаарын хил, нисэх буудлын аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Ойн баярт Ерөнхий сайд Н.Учрал оролцож, үе үеийн алба хаагчдад баяр хүргэв. Тэрбээр хотжилт, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй энэ үед хиймэл оюун ухаан, мэдээллийн нэгдсэн сан, ухаалаг хяналтын тогтолцоог нэвтрүүлж, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатайг онцоллоо.

Мөн алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, чадварлаг хүний нөөц бүрдүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь төр, хувийн хэвшил, иргэн бүрийн үүрэг хариуцлага болохыг тэмдэглэв.

Төрийн дээд шагнал хүртээсэн нь тус албаны үе үеийн алба хаагчдын хөдөлмөр зүтгэл, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан хувь нэмрийн үнэлгээ юм.