Арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвийг гаргалаа
Арванхоёрдугаар сарын төлөвөөр нийт нутгийн 18 хувьд мал өвөлжилт нэн их, 28 хувьд их хүндрэлтэй байх тул бэлтгэлээ хангахыг зөвлөжээ.
Арванхоёрдугаар сарын төлөвөөр нийт нутгийн 18 хувьд мал өвөлжилт нэн их, 28 хувьд их хүндрэлтэй байх тул бэлтгэлээ хангахыг зөвлөжээ.
Нийт нутгийн 18 хувьд нэн их, 28 хувьд их, 34 хувьд дунд, 15 хувьд бага зэрэг хүндрэлтэй байх төлөвтэй. Харин 5 хувьд хүндрэлгүй байхаар байна.
Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим нутгаар их болон нэн их хүндрэх төлөвтэй.
Богино, дунд, урт хугацааны цаг агаарын мэдээ болон шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийг тогтмол авч ашиглахыг зөвлөжээ. Мөн нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэлийг урьдчилан бүрэн хангахыг зөвлөсөн байна.
Газрын ажиглалт, хиймэл дагуулын ган, зуншлагын мэдээ, 2026–2027 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, ургац, цасны зузааны мэдээллийг ашиглажээ. Мөн агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт болон арванхоёрдугаар сарын урьдчилсан төлөвт үндэслэсэн байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн боловсруулсан байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.