Арваннэгдүгээр сарын 24-нд Баян-Өлгийн баруун сумдаар цас орно
Арваннэгдүгээр сарын 24-нд ихэнх нутгаар цасгүй, Баян-Өлгийн баруун сумдаар цас орно. Улаанбаатарт өдөртөө 4–6 хэм хүйтэн байх төлөвтэй.
Арваннэгдүгээр сарын 24-нд ихэнх нутгаар цасгүй, Баян-Өлгийн баруун сумдаар цас орно. Улаанбаатарт өдөртөө 4–6 хэм хүйтэн байх төлөвтэй.
Баян-Өлгийн баруун сумдын нутгаар 0.5 мм хүртэл цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй, цаг агаар тогтуун байна.
Өдөртөө 4–6 хэм хүйтэн, багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3–8 метр байна.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 13–18 хэм хүйтэн байна.
Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
Ихэнх нутгаар баруунаас секундэд 5–10 метрийн хурдтай салхилна.
Яармаг, Сонгины орчмоор 23–25 хэм, хотын бусад хэсгээр 17–19 хэм хүйтэн байна.
25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.