Нэг, хоёрдугаар сард ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөв гарлаа
Арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудаар дунджаас хүйтэн, нэг, хоёрдугаар сард ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй. Зарим бүсэд хур тунадас дунджаас ахиу орно.
Арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудаар дунджаас хүйтэн, нэг, хоёрдугаар сард ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй. Зарим бүсэд хур тунадас дунджаас ахиу орно.
Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Бусад нутгаар дунджийн орчим байна.
Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим байна. Бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.
Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим байна. Бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр нийлбэр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй. Бусад нутгаар дунджийн орчим байна.
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр нийлбэр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орно. Бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төвийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр нийлбэр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй. Бусад нутгаар дунджийн орчим байна.
Цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс мөсөн бүрхүүл үүсэж, зам даваа халтиргаа гулгаатай болох эрсдэлтэй. Энэ нь малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацааны хүндрэл учруулж болзошгүй. Тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөжээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.