74 судрыг хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Замын-Үүдэд тээврийн хэрэгсэлдээ 74 судар нууж, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх Б.О нарт холбогдох хэргийг прокурор шүүхэд шилжүүлжээ.
Замын-Үүдэд тээврийн хэрэгсэлдээ 74 судар нууж, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх Б.О нарт холбогдох хэргийг прокурор шүүхэд шилжүүлжээ.
Б.О нь бусадтай бүлэглэн 74 ширхэг судрыг тээврийн хэрэгсэлдээ нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт холбогджээ. Прокурор Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан «улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх» гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
2026 оны тавдугаар сарын 16-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн хяналтын бүсээр судруудыг хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт холбогдсон байна.
Прокурорын байгууллагын мэдээлснээр, нийт 74 судар нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.