Сонгинохайрханд автомашины хулгайн цуврал хэрэгт сэжигтэн саатуулав
Сонгинохайрханд Приус-41 автомашин хулгайлж, 36 орчим машины цонхыг хагалан эд зүйл авсан хэрэгт Ч гэгчийг сэжиглэн саатуулж, шалгаж байна.
Сонгинохайрханд Приус-41 автомашин хулгайлж, 36 орчим машины цонхыг хагалан эд зүйл авсан хэрэгт Ч гэгчийг сэжиглэн саатуулж, шалгаж байна.
Цагдаагийн байгууллага Ч гэх этгээдийг сэжиглэн саатуулж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Сонгинохайрхан дүүрэгт “Приус-41” маркийн автомашин хулгайд алдагдсан байна. Мөн 36 орчим тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалж, доторх эд зүйлсийг хулгайлсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Ч анхны мэдүүлэгтээ газраас чулуу авч автомашины хажуугийн жижиг цонхыг хагалаад, дотор талаас нь хаалганы түгжээг онгойлгон эд зүйлс хулгайлсан гэжээ.
Тэрээр мөнгөний хэрэгцээ гарсан, мөн бусдын дарамт шахалтад орсон гэж мэдүүлжээ. Хулгай хийхгүй бол зодож, хутгална гэж сүрдүүлдэг байсан хэмээн тайлбарласан байна.
Автомашинаа гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай газарт байрлуулж, бүрэн түгжихийг зөвлөжээ. Үнэт эдлэл, гар утас, цүнх болон бусад эд зүйлсийг машин дотор ил харагдахаар орхихгүй байхыг анхааруулсан байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.