Нийслэлийн халтиргаа үүсэх эрсдэлтэй 400 гаруй цэгт давс, бодис түлхүү цацаж байна
Улаанбаатарт 48 байгууллагын 1400 орчим ажилтан цас, мөс цэвэрлэж, өглөөний 08:00 цагаас хойш 299.7 тонн давс, 53 тонн бодис цацжээ.
Улаанбаатарт 48 байгууллагын 1400 орчим ажилтан цас, мөс цэвэрлэж, өглөөний 08:00 цагаас хойш 299.7 тонн давс, 53 тонн бодис цацжээ.
Нийслэлийн хэмжээнд 48 байгууллагын 1400 орчим ажилтан, албан хаагч цас, мөсний цэвэрлэгээнд ажиллаж байна.
Нийтийн эзэмшлийн зам, талбайд өглөөний 08:00 цагаас хойш 299.7 тонн давс, 53 тонн бодис цацжээ.
Дүүрэг бүрийн зам, талбайд халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй 400 гаруй байршлыг урьдчилан тогтоож, давс, бодисыг түлхүү цацаж байна. Мөн эрсдэлтэй бүсүүдэд давс, бодисын нөөцийн сав байршуулж, шуурхай ажиллах хүн хүчний хуваарь гаргажээ.
Цэвэрлэгээнд 180 машин, 65 механизм, 173 бичил төхөөрөмж, 230 үлээгч төхөөрөмж ашиглаж байна.
Хот тохижилтын газар, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компаниуд болон гэрээт аж ахуйн нэгж, байгууллагууд 24 цагаар шуурхай ажиллаж байна.
Өөрийн эзэмшлийн болон хариуцсан барилга байгууламжийн орчны 50 метр хүртэлх талбайг тогтмол цэвэрлэж, халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэхийг уриалжээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.