Шар дарцаг аяныг нийслэлд 30 хоногийн хугацаатай зохион байгуулж байна
Хүүхэд, явган зорчигчийг ослоос сэргийлэх Шар дарцаг аяныг нийслэлд 2026 оны арваннэгдүгээр сарын 13-наас 30 хоногийн хугацаатай эхлүүллээ.
Хүүхэд, явган зорчигчийг ослоос сэргийлэх Шар дарцаг аяныг нийслэлд 2026 оны арваннэгдүгээр сарын 13-наас 30 хоногийн хугацаатай эхлүүллээ.
Аяныг нийслэлийн хэмжээнд 2026 оны арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн 30 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.
Замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөх болон хохирогч болох эрсдэлээс сэргийлэх зорилготой. Мөн замын хөдөлгөөний хууль, дүрмийг сурталчилж, зөв дадал хэвшил бий болгоход чиглэж байна.
“Анхааралтай байвал аюулгүй” аяны хүрээнд хүүхэд багачуудад шар дарцаг ашиглан явган хүний гарцаар аюулгүй гарах зааварчилгаа өгч байна.
Аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд ойр орчмынхоо явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулахыг уриалсан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр санаачилдаг бөгөөд энэ удаа зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн аян Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1479 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд явагдана.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.