Аврагчид дүүжин тээврийн кабинаас зорчигч буулгах дадлага хийж байна
Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин тээвэрт саатал гарвал зорчигчдыг аюулгүй буулгах дадлагад Онцгой байдлын алба хаагчид хамрагдаж байна.
Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин тээвэрт саатал гарвал зорчигчдыг аюулгүй буулгах дадлагад Онцгой байдлын алба хаагчид хамрагдаж байна.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл, техникийн гэмтэл, гэнэтийн саатал гарсан үед зорчигчдыг аюулгүй буулгаж, шуурхай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангах зорилготой.
Инженерүүдийн тайлбарласнаар энэ нь осол, эрсдэл үүсэх гэж байгааг илтгэсэн хэрэг биш. Болзошгүй нөхцөлд бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлын нэг хэсэг юм.
Өндрөөс аврах, зориулалтын бэхэлгээ ашиглан нэг кабинаас нөгөөд аюулгүй шилжих, аврах багаж хэрэгслийг зөв ашиглах дадлага хийж байна. Ган татлага дээгүүр хөдөлгөөн хийх зориулалтын төхөөрөмжөөр аврах ажиллагаа явуулах боломжтой.
Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Сургалт онолын болон практик гэсэн хоёр үе шаттай. Онол давамгайлсан анхан шатны сургалт аравдугаар сард эхэлсэн бөгөөд одоо практик сургалт үргэлжилж байна.
Төслийн үндсэн гүйцэтгэгч Францын “Пома групп” сургалтыг зохион байгуулж байна. Тус группийн өндрөөс аврах ажиллагааны сургагч багш Bertrand Malrait удирдан чиглүүлж байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.