Арванхоёрдугаар сард төвийн зарим нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй
2026 оны арванхоёрдугаар сард төвийн зарим нутаг, зүүн аймгуудаар олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.
2026 оны арванхоёрдугаар сард төвийн зарим нутаг, зүүн аймгуудаар олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.
Сарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хөвсгөлийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Төвийн бүсэд Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр хур тунадас олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй. Зүүн аймгуудын нийт нутгаар хур тунадас дунджаас ахиу байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлчээс гуравдугаар арав хоногийн эхэн хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–5 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үед ихэнх нутгаар цас орох төлөвтэй. Эдгээр үед салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй.
Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, сүүлчээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй.
Ихэнх нутгаар салхитай, жиндүү хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад 1–3 хэмээр дулаан байх төлөвтэй байна.
Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утга юм.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.