БЗД-ийн хоёр айлын усанд мөнгөн ус илэрсэн гэх мэдээллийг шалгаж байна
БЗД-ийн 17 дугаар хорооны 21 дүгээр худгаас ус авсан хоёр айлын савтай усанд мөнгөн ус илэрсэн гэх мэдээллийн дагуу шалгалт эхлүүлж, дээжийг лабораторид хүргүүлжээ.
БЗД-ийн 17 дугаар хорооны 21 дүгээр худгаас ус авсан хоёр айлын савтай усанд мөнгөн ус илэрсэн гэх мэдээллийн дагуу шалгалт эхлүүлж, дээжийг лабораторид хүргүүлжээ.
Арваннэгдүгээр сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нийтийн 21 дүгээр худгаас ус авсан хоёр айлын савтай усанд мөнгөн ус илэрсэн гэх мэдээлэл гарчээ.
Хоол хийхээр тогоондоо ус хийхэд ёроолд нь мөнгөн ус шиг бодис тунасныг анзаарсан байна. Улмаар цагдаад дуудлага өгчээ.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тагнуулын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран шалгалт эхлүүлжээ. Мөнгөн ус айлын ундны усанд ямар замаар орсныг цагдаа, тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
Тухайн айлын савтай уснаас 5–8 грамм орчим мөнгөн ус ялган авсан гэж мэдээлжээ. Дээжийг Гамшиг судлалын хүрээлэнгийн Химийн лабораторид хүргүүлсэн байна.
21 дүгээр худаг төвлөрсөн шугамд холбогдсон бөгөөд ирж буй усыг олон давхар шүүлтүүрээр шүүдэг гэж тайлбарлажээ. Иймээс худгаас мөнгөн ус гарсан байх боломжгүй гэж тус байгууллага үзэж байгаа аж.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.