Эгийн голын УЦС-ын байгаль орчны хамтарсан судалгаа дууслаа
Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслөөс Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн хамтарсан судалгааг дуусгалаа.
Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслөөс Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн хамтарсан судалгааг дуусгалаа.
Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслөөс Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээг хоёр жилийн хугацаанд хийж дуусгалаа.
Судалгааны гол үр дүнг Москва хот дахь ОХУ-ын Шинжлэх ухааны академийн төв байранд болсон хамтарсан ажлын хэсгийн уулзалтаар хэлэлцэв. Эцсийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өгсөн.
Судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны арванхоёрдугаар сард болох Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийдвэрлэсэн.
Сэлэнгэ мөрний сав газар, Байгаль нуурын экосистемд үзүүлэх болзошгүй нөлөөлөл олон жил маргаантай байжээ. Байгаль орчны асуудлаар Монгол, Оросын тал ойлголцоогүй нь төсөл хэрэгжээгүй гол шалтгаануудын нэг байсан.
Монголын Засгийн газар 2024 оны наймдугаар сарын 14-нд төслийг гацаанаас гаргах үүргийг тухайн үеийн сайд С.Одонтуяад өгсөн. Үүнээс 20 хоногийн дараа хоёр улсын байгаль орчны сайд нар Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.