АТГ авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх 1032 гомдол, мэдээллийг шийдвэрлэжээ
2026 оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар АТГ 1112 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар АТГ 1112 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдлийн талаар 1112 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч, 1032-ыг нь хянан шийдвэрлэсэн байна.
Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо өмнөх оны мөн үеэс 185 нэгжээр буюу 20 хувиар нэмэгджээ.
Гомдол, мэдээллийн дийлэнх нь боловсрол, эрүүл мэнд, газрын алба болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтнуудтай холбоотой байна.
Сонгон шалгаруулалтгүй томилгоо, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр, албан үүргээ гүйцэтгэхдээ хандив, тусламж авч өөртөө давуу байдал олгосон гэх гомдол зонхилжээ. Мөн худалдан авалт, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлсэн байна.
Зөрчил гаргасан 69 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцуулжээ. Үүнд сануулах, албан тушаалын цалинг бууруулах, албан тушаал бууруулах болон нийтийн албанаас халах шийтгэл багтсан байна.
Албан тушаалтны ёс зүй, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох чиглэлээр нийт 156 албан бичиг хүргүүлжээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.