Хаврын уралдааны хуулийн төсөлд Н.Учрал эсрэг байр суурь илэрхийлэв
Ерөнхий сайд Н.Учрал Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанд хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүйгээ мэдэгдэв.
Ерөнхий сайд Н.Учрал Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанд хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүйгээ мэдэгдэв.
Н.Учрал хаврын морин уралдааныг сэргээж, хүүхдээр морь унуулах хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн Засгийн газар уг төслийг дэмжихгүй санал өгснийг тодотгосон.
Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Миний өдөр, Миний эрх, Миний ирээдүй” уриан дор болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд илэрхийлсэн.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн санаачилж, 2026 оны аравдугаар сарын 14-нд өргөн мэдүүлсэн.
Хуралдаанаар батлах тогтоолд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглосон заалтыг салбар бүрийн холбогдох актад багтаах талаар тусгасан.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.