Угаарын хий ихэссэн тухай мэдээллээр 342 иргэнийг эрсдэлээс сэргийлжээ
Арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө нийслэлийн 114 өрхөөс угаарын хий ихэссэн мэдээлэл ирж, 342 иргэнийг эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө нийслэлийн 114 өрхөөс угаарын хий ихэссэн мэдээлэл ирж, 342 иргэнийг эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Нийслэлийн 114 өрхөөс угаарын хий өссөн тухай мэдээлэл нэгдсэн хяналтын төвд иржээ. Үүний дагуу 342 иргэнийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Арваннэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 81 өрхөөс мэдээлэл бүртгэгдсэн бол дараагийн шөнө 114 өрхөөс мэдээлэл ирсэн байна.
Угаарын хийн дуудлагыг 7011 9410 дугаарт өгнө. Харин хордлогын шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дугаарт дуудлага өгөхийг зөвлөжээ.
Алсын зай дамжуулагчтай INTUM угаарын хий мэдрэгч болон гар утсаа тогтмол асаалттай байлгахыг анхааруулжээ. Мөн галлагааны өмнө зуух, пийшингийн битүүмжлэлийг шалгаж, яндангийн хаалт, сойлтыг хаахгүй байхыг зөвлөсөн байна.
Толгой өвдөх, чих шуугих, нүүр улайж ягаан эсвэл хөхөлбөр туяатай болох, огиулж бөөлжих, ханиалгах шинж илэрч болно. Мөн ухаан балартаж унах, гуйвж дайвахыг хордлогын шинж тэмдэгт дурджээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.