Зайсангийн аманд бугын дайралт давтагдсантай холбогдуулан сэрэмжлүүлэв
Богдхан уулын Зайсангийн аманд буга хүн рүү дайрч, мөргөх тохиолдол давтагджээ. Иргэдийг буга хооллохгүй, хэт ойртохгүй байхыг анхааруулав.
Богдхан уулын Зайсангийн аманд буга хүн рүү дайрч, мөргөх тохиолдол давтагджээ. Иргэдийг буга хооллохгүй, хэт ойртохгүй байхыг анхааруулав.
Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол сүүлийн үед удаа дараа бүртгэгджээ.
Буганд хоол өгөх, хүрэх, хөөх, үргээх, барих оролдлого хийхгүй байхыг зөвлөжээ. Мөн зураг авах гэж хэт ойртохгүй, чулуу шидэх, цохих зэрэг өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байхыг анхааруулсан.
Ойртохгүй, аюулгүй зай барьж, тайван холдохыг зөвлөсөн.
Буга нь зэрлэг амьтан тул айж цочих, аюул мэдрэх үедээ өөрийгөө хамгаалахаар дайрч, мөргөх эрсдэлтэй. Зураг авах, хүрэх зорилгоор хэт ойртох, үргээх нь амьтныг цочроож болзошгүй.
Хүнээс хоол нэхэж дассан буга хоол булаацалдах, ойртсон хүнийг мөргөх эрсдэлтэйг анхааруулжээ.
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 7707-0840, Шуурхай удирдлагын төвийн 11-31-00-05 дугаарт мэдээлэл өгч болно.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.