ХААН Банк Баян-Уул суманд 200 га талбайг ойжуулах санамж бичиг байгууллаа
ХААН Банк Дорнодын Баян-Уул суманд 200 га талбайд мод тарих санамж бичиг байгууллаа. Энэ жил гурван аймагт нийт 600 га талбайг ойжуулахаар төлөвлөжээ.
ХААН Банк Дорнодын Баян-Уул суманд 200 га талбайд мод тарих санамж бичиг байгууллаа. Энэ жил гурван аймагт нийт 600 га талбайг ойжуулахаар төлөвлөжээ.
ХААН Банк Дорнод аймгийн Баян-Уул суманд 200 га талбайд мод тарихаар аймгийн удирдлага, ойн газрын албаны хүмүүстэй санамж бичиг байгуулсан. Энэ нь “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих ажил юм.
Гурван аймагт нийт 600 га талбайд мод тарихаар төлөвлөсөн. Үүнд Дархан-Уулын Хонгор суманд 200 га, Увсын Түргэн суманд 80 га, Өндөрхангай суманд 120 га, Дорнодын Баян-Уул суманд 200 га талбай багтжээ.
ХААН Банктай хамтран ажиллах мод үржүүлэг, ойжуулалтын мэргэжлийн байгууллагууд тарьсан моддынхоо арчилгаа, тордолтыг гурван жилийн хугацаанд хариуцна.
Энэ жил 600 га талбайд мод тарьснаар хөтөлбөрийн хүрээнд тарьсан модны нийт тоо дөрвөн саяыг давж, ойжуулсан талбай 1490 га-д хүрэхээр байна.
ХААН Банк уг хөтөлбөрийг нийгмийн хариуцлагын хүрээнд 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ойн нөхөн сэргээлт, доройтсон ойн ойжуулалт хийж байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.