Арваннэгдүгээр сарын 12-нд баруун нутгийн замд халтиргаа үүсэхийг анхааруулав
Арваннэгдүгээр сарын 12-нд Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр их цас орно. Баруун нутгаар цасан шуурга шуурч, замд үзэгдэх орчин хязгаарлагдана.
Арваннэгдүгээр сарын 12-нд Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр их цас орно. Баруун нутгаар цасан шуурга шуурч, замд үзэгдэх орчин хязгаарлагдана.
Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орно.
Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдан, халтиргаа гулгаа үүснэ.
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2–9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
12–13-нд шилжих шөнө Увс, Завханы нутгаар их цас орно. 13-ны өдөр Архангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их цас орох төлөвтэй.
Цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгаж, автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэхийг зөвлөжээ. Их цас, шуурганы үед шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхааруулсан.
Малаа ойрын бэлчээрт байлгаж, хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэхийг зөвлөжээ. Шуурганы үеэр мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулсан.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.