Д.Алтанцоож Э.Оюунболдыг давж, Улс тунхагласны ойн түрүүг хүртлээ
Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойн 128 бөхийн барилдаанд улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Э.Оюунболд үзүүрлэлээ.
Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойн 128 бөхийн барилдаанд улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Э.Оюунболд үзүүрлэлээ.
Улсын заан Д.Алтанцоож Э.Оюунболдыг давж, долоон даваатайгаар түрүүллээ. Энэ нь түүний Улс тунхагласны ойн барилдааны анхны түрүү юм.
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон. Улс, аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөх барилджээ.
Д.Алтанцоож, Э.Оюунболд нар хоёул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат. Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд нэг сумын хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн анхны тохиолдол болжээ.
Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай, Зэрэг сумын харьяат улсын арслан Б.Бат-Өлзий нар их шөвөгт үлдсэн.
Д.Алтанцоожийн түрүүгээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум долоо дахь түрүүгээ хүртлээ. Өмнө нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ зургаан удаа түрүүлж байжээ.
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн арслан М.Гантулга хамгийн уран барилдаантай бөхийн шагналыг хүртсэн.
Өмнөх жилийн түрүү бөх улсын заан С.Сүхбат тавын даваанд улсын аварга О.Хангайд өвдөг шороодсон.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.