Г.Ариунбаатарт Улс тунхагласны ойгоор Ардын жүжигчин цол олгов
Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан дуурийн дуучин, Чингис хаан одонт Г.Ариунбаатарт Монгол Улсын Ардын жүжигчин цол олголоо.
Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан дуурийн дуучин, Чингис хаан одонт Г.Ариунбаатарт Монгол Улсын Ардын жүжигчин цол олголоо.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатарт Монгол Улсын Ардын жүжигчин цол олголоо.
Тив, дэлхийн дуурийн дуулаачдын уралдаанд удаа дараа түрүүлж, дэлхийн болон эх орныхоо сор бүтээлийг дэлхий дахинд түгээн, улсын нэр хүнд, монгол хүний авьяас билгийг өндөрт өргөж буйг нь үнэлжээ.
Тэрбээр эх орныхоо тайзыг хамгийн том тайз, Монголын ард түмнийг хамгийн сайхан үзэгч хэмээн хэлж, тэдний итгэлийг алдахгүйг хичээж ирснээ онцолсон. Мөн үргэлж түшиг тулгуур болсон ханьдаа талархаж, цаашид илүү их хөдөлмөрлөхөө илэрхийлжээ.
Г.Ариунбаатар эх орондоо тоглолт хийхийг уран бүтээлч хүний үүрэг гэж үздэгээ хэлж, тун удахгүй тоглохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Шахуу хуваариас шалтгаалан амжихгүй байгаагаа тайлбарлаж, тоглолтын тов удахгүй зарлагдах байх гэжээ.
Түүний 2027 оны тоглолт нэгдүгээр сард Ром хотоос эхлэх ажээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.