Соёлын төв өргөөнд Д.Лувсаншаравын 100 жилийн ойг тоглолтоор тэмдэглэнэ
Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн гала тоглолт энэ сарын 27-нд Соёлын төв өргөөнд болж, үе үеийн уран бүтээлчид, урлагийн байгууллагууд оролцоно.
Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн гала тоглолт энэ сарын 27-нд Соёлын төв өргөөнд болж, үе үеийн уран бүтээлчид, урлагийн байгууллагууд оролцоно.
“Хүндэтгэлийн гала тоглолт” энэ сарын 27-нд Соёлын төв өргөөнд болно. Тоглолт 19:00 цагт эхэлнэ.
Хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын үеийн үед ард түмний сэтгэлд хоногшсон алдарт бүтээлүүдийг толилуулна.
А.Долгор, Б.Сарантуяа, Д.Сосорбарам, Б.Дашдондог, Ц.Төвшинтөгс, Х.Үнэнхүү, У.Далантай, Ө.Уянга зэрэг үе үеийн уран бүтээлчид оролцоно. Мөн “Sweetymotion” хамтлаг, “Нюан” хамтлагийн дуучин М.Амарсанаа, төгөлдөр хуурч С.Алимаа нар оролцохоор болжээ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын Симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид оролцоно. Мөн Үндэсний урлагийн их театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, бүжгийн чуулга, найрал дуучид оролцоно.
Д.Лувсаншаравын соёл, урлагийн цар хүрээг сурталчлах, урын санг нь түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх үндсэн зорилготой.
Тоглолтыг Т.Сэр-Од, Б.Ичинхорлоо нар хөтлөн явуулна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.