Онтрэ дэх төрийн эзэмшлийн хэлэлцээ 2027 оны нэгдүгээр сард эхэлнэ
Онтрэ компанид төрийн эзэмших хувийг тогтоох эсвэл АМНАТ-аар орлуулах асуудлаар хэлэлцэнэ. Хэлэлцээний дараа эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
Онтрэ компанид төрийн эзэмших хувийг тогтоох эсвэл АМНАТ-аар орлуулах асуудлаар хэлэлцэнэ. Хэлэлцээний дараа эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
Тус компанийн хувьцаанд төрийн эзэмших хувь, хэмжээг тогтоох, эсвэл үүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-өөр орлуулах хувилбарыг хэлэлцэнэ.
Ажлын хэсэг хэлэлцээ дууссаны дараа боловсруулсан төслөө УИХ-д танилцуулна. Аль хувилбарыг сонгох эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
Хэлэлцээг 2027 оны нэгдүгээр сард эхлүүлэхээр товлосон байна.
Ерөнхий сайдын 2026 оны захирамжаар байгуулсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн ахалж байна.
Ажлын хэсэг 2026 оны арваннэгдүгээр сарын 9, 10-нд “Онтрэ Рисорсиз Лтд” болон “Онтрэ” компанийн төлөөлөлтэй хэлэлцээ эхлүүлэх уулзалт хийсэн.
“Онтрэ” компани стратегийн ач холбогдол бүхий Оюу толгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Төрийн эзэмших хувь, хэмжээг Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоохоор хэлэлцэнэ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.