Арваннэгдүгээр сарын 20-нд автобусны зургаан чиглэлийн замнал түр өөрчлөгдөнө
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг 11 дүгээр сарын 20-нд хааж, М:3, М:1Б, Ч:30, Ч:71А, Ч:78, Х:19 чиглэлийн автобусны замналд түр өөрчлөлт оруулна.
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг 11 дүгээр сарын 20-нд хааж, М:3, М:1Б, Ч:30, Ч:71А, Ч:78, Х:19 чиглэлийн автобусны замналд түр өөрчлөлт оруулна.
Сүхбаатарын талбайн нийтийн тээврийн төв зогсоолыг 11 дүгээр сарын 20-нд хааж, зургаан чиглэлийн автобусны замналд түр өөрчлөлт оруулна.
М:3 Архивын ерөнхий газар–Сүхбаатарын талбай, М:1Б Ботаник–Сүхбаатарын талбай, Ч:30 Жанжин клуб–Сүхбаатарын талбай, Ч:71А Дүнжингарав худалдааны төв–Сүхбаатарын талбай, Ч:78 Халдвартын эмнэлэг–Сүхбаатарын талбай, Х:19 Сүхбаатарын талбай–Чингис хаан олон улсын нисэх буудал чиглэлүүдэд өөрчлөлт орно.
Эдгээр чиглэлийн автобус Энхтайвны өргөн чөлөөний буюу төв зам дагуух зогсоолоос иргэдэд үйлчилнэ.
Төв талбайд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулах өдөрлөг зохион байгуулахтай холбогдуулан нийтийн тээврийн автобус зогсоохгүй байхаар болжээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.