Сэлбэ дэд төвийн 31 блок дулаан авч, дотор засал хийх нөхцөл бүрдлээ
Сэлбэ дэд төвийн 31 блок барилга Сэлбэ дулааны станцад холбогдон дулаан авч эхэллээ. Зарим блокт дотор заслын ажил эхэлсэн байна.
Сэлбэ дэд төвийн 31 блок барилга Сэлбэ дулааны станцад холбогдон дулаан авч эхэллээ. Зарим блокт дотор заслын ажил эхэлсэн байна.
Халаалт авахад бэлэн болсон 31 блок барилга Сэлбэ дулааны станцад холбогдож, дулаан авч эхэлсэн.
Өвлийн улиралд дотор заслын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх инженерийн үндсэн нөхцөл бүрдсэн. Зарим блокт дотор заслын ажил эхэлсэн байна.
Сэлбэ болон Дамбадаржаа гэсэн хоёр дулааны станцаар хангахаар төлөвлөсөн. Эхний ээлжийн барилгууд Сэлбэ дулааны станцаас дулаан авч байна.
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 гаруй хувьд хүрсэн. Эхний туршилт тохируулгыг 2027 оноос өмнө буюу арванхоёрдугаар сарын сүүлчээр хийж дуусгахаар төлөвлөсөн.
Халаалтын нэгдүгээр хэлхээний шугам болон ус, дулаан дамжуулах төвүүдийн барилга угсралтыг 2021 онд гүйцэтгэсэн. Энэ онд халаалтын хоёрдугаар хэлхээ болон ус хангамжийн шугам сүлжээний угсралтыг үргэлжлүүлж байна.
Нийслэлээс гаргасан гадаад бондын 1.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлж байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.