Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа
Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд нийт орлогыг 4.6 их наяд төгрөгөөр тооцжээ. Энэ нь өмнөх оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр бага дүн юм.
Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд нийт орлогыг 4.6 их наяд төгрөгөөр тооцжээ. Энэ нь өмнөх оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр бага дүн юм.
Нийт орлогыг 4.6 их наяд төгрөгөөр тооцжээ. Энэ нь өмнөх оны 5.2 их наяд төгрөгөөс 600 орчим тэрбум төгрөгөөр бага дүн юм.
Агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж, засаглалын асуудал гэсэн дөрвөн чиглэлд зарцуулахаар боловсруулжээ.
Төсвийн төсөлд урсгал зардалд 1.9 их наяд, хөрөнгө оруулалтад 1.5 их наяд төгрөг зарцуулахаар тооцсон байна.
Үр ашиггүй ажиллаж буй 1,000 орчим орон тоог цөөлөхөөр төлөвлөжээ. Хэмнэгдсэн хөрөнгийг ажлын ачаалал өндөртэй албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах аж.
“Skyshuttle” их багтаамжийн цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн өмнө хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, сайжруулах ажлууд тусгажээ.
Төсөв, хөрөнгө оруулалтын эрх мэдлийг дүүрэг, хороонд түлхүү шилжүүлэхээр төсөлд тусгасан байна.
Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд НИТХ-ын дарга Д.Ихбаярт өргөн барьжээ.
НИТХ-ын зөвлөл эхний хэлэлцүүлгийн чуулганы товыг зарлаж, үүнээс өмнө хороод болон намын бүлгүүд хуралдана. Дараа нь нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж төсвийг батална.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.