Улс тунхагласны 102 жилийн ойгоор 128 бөх хүч үзнэ
Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойн 128 бөхийн барилдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойн 128 бөхийн барилдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх оролцоно.
Улсын аварга Оргихын Хангай, улсын арслан Баярхүүгийн Бат-Өлзий, Энхтөгсийн Оюунболд, Энхтүвшиний Батмагнай, Рэнцэнбямбын Пүрэвдагва нар бүртгүүлсэн.
Батбаярын Сундуйжав улсын заан цолтойгоо анхны барилдаандаа зодоглоно. Тэрбээр 2026 оны Үндэсний их баяр наадмаар долоо давж, 22 насандаа заан цол хүртжээ.
Улсын заан С.Сүхбат 2024, 2025 онд уг барилдаанд түрүүлсэн. Энэ жил дахин түрүүлбэл гурван жил дараалан түрүүлсэн амжилт гаргана.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зургаан түрүүтэйгээр тэргүүлдэг. Улсын аварга Ч.Санжаадамба тав, дархан аварга Г.Өсөхбаяр гурван удаа түрүүлжээ.
Анхны барилдаан 1984 онд болж, 128 бөхөөс Х.Баянмөнх аварга түрүүлж, Д.Хадбаатар үзүүрлэжээ. 1990 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулсан ч 1996, 2009, 2020 онд өнжсөн байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.