Монголд хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэлж байна
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийг 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны 11:00 цагт Төрийн ордонд хийхээр товложээ.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийг 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны 11:00 цагт Төрийн ордонд хийхээр товложээ.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны 11:00 цагт Төрийн ордны Их эзэн Чингис хааны танхимд болно.
“ХААНА Ч АЮУЛГҮЙ: Шударга ёсыг ханган, хохирогчийг хамгаалж, үйлдэгч ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” уриан дор тэмдэглэнэ.
Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилготой. Мөн ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулахыг зорьж байна.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны Хүний эрхийн олон улсын өдөр хүртэл үргэлжилдэг.
Бусдыг буруутгалгүй сонсох, гэр бүлдээ аюулгүй, хүндэтгэлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийнхээ дуу хоолойг сонсох зэрэг алхмыг санал болгожээ. Мөн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хувь нэмэр оруулж, цахим орчинд бусдын хувийн мэдээлэл, зураг, зөвшөөрлийг хүндэтгэхийг уриалсан байна.
Монгол Улс 1997 оноос Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн санаачилгаар аянд нэгдэн тэмдэглэж ирсэн. Аян анх 1991 онд иргэний нийгмийн байгууллагын санаачилгаар эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн 190 орчим улс оролцдог.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.