Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин тээврийн зорчигчдын зааврыг танилцуулав
Дүүжин тээврээр зорчих аюулгүй ажиллагааны зааврыг танилцууллаа. 0–11 насны хүүхэд эцэг, эх, эсхүл асран хамгаалагчтайгаа зорчихоор заажээ.
Дүүжин тээврээр зорчих аюулгүй ажиллагааны зааврыг танилцууллаа. 0–11 насны хүүхэд эцэг, эх, эсхүл асран хамгаалагчтайгаа зорчихоор заажээ.
0–11 насны хүүхэд эцэг, эх, эсхүл асран хамгаалагчийн хамт зорчино. Бага насны хүүхэд болон өөрийгөө бүрэн хамгаалах боломжгүй зорчигчийг асран хамгаалагч нь дагалдан явж, зорчих хугацаанд хараа хяналт тавина.
2026 оны арванхоёрдугаар сараас Яармагийн Хангарди зогсоолоос Хархорин худалдааны төв хүртэлх 4.2 км чиглэлд үйлчилж эхэлнэ. Нийт 98 кабин тус бүр 10 зорчигчийн багтаамжтай бөгөөд нэг талдаа 12 минут явна.
Өндрөөс айх айдастай, зүрх судасны өвчтэй, цусны даралт тогтворгүй иргэд эрүүл мэндийн байдлаа харгалзан зорчих эсэхээ шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд эмчээс зөвлөгөө авна.
Бүхээгийг савлуулах, сэгсрэх, үсрэх, хаалгыг нээхийг оролдох, эд зүйл гадагш гаргах, хаяхыг хориглоно. Мөн утаат болон цахилгаан тамхи татах, ил гал гаргах, тэсэрч дэлбэрэх болон аюултай бодис авч явахыг хориглоно.
Тайван байж, ажилтны зааврыг дагана. Аюул, осол, гэмтэл илэрвэл ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.
Зорчих үнийг 1,500–2,000 төгрөгөөр тооцоолж байгаа ч тасалбарын төрөл, үнэ, ажиллах цагийн хуваарь батлагдаагүй байна. Төлбөрийг нийтийн тээврийн одоогийн системээр төлөх тул U Money картаа ашиглах боломжтой.
Тэжээвэр амьтныг тусгай зориулалтын хамгаалалтын хэрэгсэлгүй тээвэрлэхийг хатуу хориглоно. Кабины тал хувь нь унадаг дугуй бэхлэх тоноглолтой бөгөөд тэргэнцэр, дугуй, тэжээвэр амьтантай зорчих журмыг батлагдсаны дараа нийтэд мэдээлнэ.
Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй болсон зорчигчийг бүхээгт оруулахгүй.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.