2027 оноос зорилтот бүлэгт 220 төрлийн эмийг үнэ төлбөргүй олгоно
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ахмад настан болон зорилтот бүлгийн даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн төлбөрийг ЭМДС бүрэн хариуцна.
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ахмад настан болон зорилтот бүлгийн даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн төлбөрийг ЭМДС бүрэн хариуцна.
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын сангаас (ЭМДС) төлбөрийг 100 хувь хариуцна. Зохицуулалт улс орон даяар хэрэгжинэ.
Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлэг хамрагдана. Тэдний өдөр тутам хэрэглэдэг даралт бууруулах, зүрх судас болон чихрийн шижингийн эмүүд хөнгөлөлтөд багтана.
Харьяа өрх, сумын эрүүл мэндийн төв эсвэл шатлалын эмнэлгийн эмчид үзүүлж, оношийн дагуу цахим жор бичүүлнэ. Уг жороор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмийн сангаас эмээ төлбөргүй авна.
Эрүүл мэндийн яамнаас жагсаалтыг шинэчилж, зорилтот бүлэгт шаардлагатай 220 төрлийн эмийг хамруулахаар тусгасан байна.
Эмийн төлбөрийг ЭМДС-аас бүрэн хариуцсанаар иргэдийн халааснаас гарах 103 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх тооцоо гарчээ.
Хөнгөлөлттэй эмийн дэлгэрэнгүй жагсаалт болон эмийн сангийн байршлыг 1800-1363 лавлах утсаар тодруулах боломжтой.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.