В.Путин соёл иргэншлийн тухай ярилцлагадаа Монголын түүхийг хөндөв
В.Путин найруулагч Эмир Кустурицатай ярилцахдаа монголчууд Хятадыг байлдан дагуулсан ч эцэст нь тус соёл иргэншилд ууссан гэж мэдэгджээ.
В.Путин найруулагч Эмир Кустурицатай ярилцахдаа монголчууд Хятадыг байлдан дагуулсан ч эцэст нь тус соёл иргэншилд ууссан гэж мэдэгджээ.
В.Путин монголчууд Хятадтай удаан тулалдаж, Монгол-Хятадын эзэнт гүрэн байгуулсан ч эцэст нь хятадуудад ууссан гэж мэдэгджээ. Тэрбээр Хятадын төр, ард түмэн байлдан дагуулагчдыг өөртөө уусгадаг хэмээн тайлбарласан байна.
Кино найруулагч Эмир Кустурица “Оросын соёл иргэншил” гэсэн ойлголтыг хэрхэн тодорхойлохыг асуужээ. Путин Оросыг агуу соёл иргэншлүүдийн нэг гэж нэрлээд, Хятадын олон мянган жилийн түүхтэй соёл иргэншлийг жишээлэхдээ Монголын түүхийг хөндсөн байна.
Ярилцлагыг Бүх Оросын патриарх Кириллийн 80 насны ойд зориулан Эмир Кустурицагийн бүтээсэн “Наше крещение. Предстоятель” буюу “Бидний загалмайлал. Тэргүүн хамба” баримтат кинонд зориулан хийжээ.
Путин Оросын иргэншил бүрэлдэхүүндээ багтсан бусад үндэстэн, угсаатны хэл, шашин шүтлэг, уламжлалыг уусгалгүйгээр бие даан хөгжих нөхцөлөөр хангадаг гэж онцолжээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.