Хаврын уралдааныг сэргээх төслийн хэлэлцүүлэг ажлын тав хоногоор завсарлав
Хаврын морин уралдааныг сэргээх зохицуулалттай хуулийн төслийг УИХ хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.
Хаврын морин уралдааныг сэргээх зохицуулалттай хуулийн төслийг УИХ хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.
УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Бүлгийн дарга Ж.Батжаргал Дэгийн тухай хуулийн дагуу завсарлага авчээ.
Төсөлд хаврын морин уралдааныг сэргээх, 14-өөс дээш насныхан унаж уралдах талаар заасан.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн өргөн мэдүүлсэн.
Хүүхдийн төлөөх олон улсын байгууллагууд хаврын морин уралдааныг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж дүгнэсэн. УИХ-ын зарим гишүүн төслийг хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж эсэргүүцэж байна.
Засгийн газар хаврын уралдааныг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, уг уралдааныг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.