Арваннэгдүгээр сарын 18-нд таван аймгийн зарим нутгаар цас орж, шуурна
Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Хэнтий, Төвийн зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэн, зам даваа халтиргаа, мөстөлттэй байхыг анхаарууллаа.
Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Хэнтий, Төвийн зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэн, зам даваа халтиргаа, мөстөлттэй байхыг анхаарууллаа.
Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0–1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэн, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг анхааруулсан.
Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр салхилна. Говь, тал, хээрийн нутгаар секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр −16…−21 градус хүйтэн байна.
Үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр, температур −6…−8 градус байна.
Багануур орчимд цас орохгүй, Тэрэлж орчимд ялимгүй цас орно. Аль алинд нь −5…−7 градус хүйтэн, салхи баруун хойноос секундэд 5–10 метр байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.