21 аймгийн зам арчлалтын салбарууд цас, мөс арилгахаар 24 цагаар ажиллаж байна
21 аймгийн зам арчлалтын салбар, есөн аж ахуйн нэгж улсын болон орон нутгийн авто замын цас, мөсийг цэвэрлэж, давс, элс хайрганы хольц цацаж байна.
21 аймгийн зам арчлалтын салбар, есөн аж ахуйн нэгж улсын болон орон нутгийн авто замын цас, мөсийг цэвэрлэж, давс, элс хайрганы хольц цацаж байна.
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар, арчлалтын есөн аж ахуйн нэгж шуурхай ажлын хэсэг гаргасан. Тэд улсын болон орон нутгийн чанартай авто замын аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна.
Автогрейдерээр цас, мөсийг хусаж, зорчих хэсэг болон хөвөөний хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэж байна. Мөн гараар болон цасны машинаар давс цацаж, мөстсөн хэсэгт элс, хайрганы хольц цацаж байна.
Улаанбаатар–Арвайхээр, Улаанбаатар–Дархан, Дархан–Эрдэнэт, Сайншанд–Замын-Үүд, Өндөрхаан–Баян-Уул зэрэг чиглэлд өдөр тутам ажиллаж байна. Мөн Алтай–Ховд, Ховд–Өлгий, Манхан–Булган боомт, Мөрөн–Хатгал–Ханх–Улсын хил чиглэлийн замууд багтаж байна.
Арваннэгдүгээр сарын 20-ны хээрийн цасны хэмжилтээр нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ өмнөх арав хоногтой харьцуулахад 60 хувиар нэмэгджээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.