Нийслэлийн агаарын бохирдлын эх үүсвэрийн бүтцийг танилцууллаа
Улаанбаатарын агаарын бохирдлын 51 хувийг гэр хороолол, 31 хувийг автомашин, 18 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлж байгааг Д.Мөнхбаатар мэдээлэв.
Улаанбаатарын агаарын бохирдлын 51 хувийг гэр хороолол, 31 хувийг автомашин, 18 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлж байгааг Д.Мөнхбаатар мэдээлэв.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатарын мэдээлснээр агаарын бохирдлын 51 хувийг гэр хороолол, 31 хувийг автомашин, 18 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлж байна.
Д.Мөнхбаатарын мэдээлснээр өнгөрсөн өвөл 56 хувь байсан бол энэ жил 51 хувь болжээ. Гэр хорооллоос үүдэлтэй бохирдлыг бууруулах бодлогыг энэ жил нэгдүгээрт тавьж байгааг тэрбээр хэлсэн.
Өрхүүдийг дулаалж, 2000 өрхөд энгийн цахилгаан халаагуур, 4000 өрхөд дулаан нөөцлүүртэй халаагуур, 1000 өрхөд дулааны насос суурилуулахаар төлөвлөжээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран нийт 2.4 МВт хүчин чадалтай гурван бичил цахилгаан сүлжээ байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулжээ. Төслөөр 800 өрхийг цахилгаан халаалтад шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Статистик мэдээллээр гэр хорооллын 161,368, автомашины 801,592 яндан бүртгэлтэй байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.