Арваннэгдүгээр сарын 23-нд говь, талд салхи 15–17 м/с хүрнэ
Нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын савд цас орж шуурна. Улаанбаатарт өдөртөө 10–12 градус хүйтэн байна.
Нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын савд цас орж шуурна. Улаанбаатарт өдөртөө 10–12 градус хүйтэн байна.
11-р сарын 23-ны 08–20 цагт Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар 0.0–0.5 мм цас орж, явган шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.
Өдөртөө 10–12 градус хүйтэн, багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр байна.
Говь, тал, хээрийн нутгаар салхи зарим үед секундэд 15–17 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4–9 метр салхилна.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 16–21 градус хүйтэн байна.
Багануур, Тэрэлж орчимд өдөртөө 11–13 градус хүйтэн, багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр байна.
Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.