Авлагад суурилсан санхүүжилтийг зохицуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой, таван бүлэг, 22 зүйл бүхий Факторингийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой, таван бүлэг, 22 зүйл бүхий Факторингийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
2026 оны арваннэгдүгээр сарын 23-нд УИХ-ын гишүүн А.Ганбаатар, О.Амгаланбаатар, Д.Ганбат, П.Ганзориг, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир, Д.Энхтүвшин, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн нар УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлсэн.
Факторинг нь бодит худалдааны гүйлгээ, нэхэмжлэлд суурилан санхүүжилт олгодог үйлчилгээ юм. Бизнес эрхлэгч бараа нийлүүлсэн, үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийг хүлээлгүйгээр авлагадаа тулгуурлан санхүүжилт авах боломжтой.
Барьцаа хөрөнгө шаардахгүйгээр, зээлийн бүтээгдэхүүнээс хямд өртөгтэй санхүүжилт авах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна. Мөн төлбөрөө хүлээх хугацаанд мөнгөн урсгал тасалдах эрсдэлийг бууруулж, худалдааны эргэлтийг сайжруулна гэж тайлбарлажээ.
2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд факторингийг санхүүгийн үйлчилгээний нэг төрөл гэж үзсэн ганцхан заалт бий. Энэ нь уг үйлчилгээ зах зээлд бүрэн хөгжих боломжийг хязгаарлаж байгааг А.Ганбаатар гишүүн онцолсон.
Оролцогч талуудын эрх, үүрэг, авлагыг баталгаажуулах, авлага шилжүүлсэн тухай мэдэгдэх, авлагын мэдээллийн бүртгэл болон төлбөр барагдуулах журмыг зохицуулахаар тусгасан.
Үйлчилгээ эрхлэх этгээд, цахим платформ, зөвшөөрөл хүсэгчид тавих шаардлага болон бүрдүүлэх баримт бичгийг зохицуулахаар тусгажээ. Мөн зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох нөхцөл, үйл ажиллагаанд хориглох хэм хэмжээг тодорхойлсон байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.