Жилд 30–40 мянган хүнд үйлчлэх төвийн барилга Баянзүрхэд ашиглалтад орлоо
Баянзүрхийн оношилгоо, эмчилгээний шинэ төв тоног төхөөрөмжөө нийлүүлсний дараа 2027 оны хоёрдугаар улирлаас иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ.
Баянзүрхийн оношилгоо, эмчилгээний шинэ төв тоног төхөөрөмжөө нийлүүлсний дараа 2027 оны хоёрдугаар улирлаас иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ.
Төвийн шинэ барилга ашиглалтад орсон бөгөөд тоног төхөөрөмжийг нийлүүлсний дараа 2027 оны хоёрдугаар улирлаас иргэдэд үйлчилж эхлэхээр төлөвлөж байна.
Төвийн бэлтгэл ажилтай танилцах үеэр шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх, санхүүжилтийг нийслэлийн төсөвт тусгах чиглэлээр санал солилцсон.
Нийт 3,448 ам метр талбайтай тус төв жилд 30–40 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай.
Дүүргийн хүн амын тэргүүлэх өвчлөл, түүний шалтгаанд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх цогц үйлчилгээ үзүүлнэ. Лаборатори, компьютер томограф, дүрс оношилгоо, дуран, сэргээн засах эмчилгээ, яаралтай тусламжийн хэсэг болон эмийн сантай ажиллана.
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийг оношийн дагуу дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлж, бүрэн эдгэрэх хүртэл нь хяналтад байлгах тогтолцоогоор ажиллана. Тус төв нь эмнэлэгт суурилаагүй, бие даасан бүтэцтэй.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.