Anthropic анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болголоо
Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Anthropic компани нэгж хувьцаагаа 83 ам.доллараар үнэлэн, хөрөнгийн биржид анх удаа арилжаалж эхэлжээ.
Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Anthropic компани нэгж хувьцаагаа 83 ам.доллараар үнэлэн, хөрөнгийн биржид анх удаа арилжаалж эхэлжээ.
Anthropic өнгөрсөн пүрэв гарагт Nasdaq хөрөнгийн биржид хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгожээ. Нэгж хувьцааны анхны үнийг 83 ам.доллараар тогтоосон байна.
Нэгж хувьцааны үнэ эхний өдөр 111.53 ам.долларт хүрчээ. Бирж хаагдах үед 97.17 ам.доллар болсон байна.
Арилжааны эхний өдрийн байдлаар 81.3 тэрбум ам.доллар босгож, зах зээлийн үнэлгээ нь 2 их наяд ам.долларт ойртжээ.
Ойролцоогоор 5100 ажилтан буюу нийт ажилтны 96 хувь нь дор хаяж нэг сая ам.долларын үнэлгээтэй хувьцаа эзэмших болжээ.
600 орчим ажилтан 100 сая ам.доллараас дээш үнэлгээтэй хувьцаа эзэмших болжээ. Мөн 2800 орчим ажилтан 10 сая ам.доллараас дээш үнэлгээтэй хувьцаатай болсон байна.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.