Иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдөл УИХ-ын хэлэлцүүлэгт орно
Оюу толгойн гурван их наяд төгрөгийн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох тухай өргөдлийг хоёр байнгын хороо хамтран хэлэлцэнэ.
Оюу толгойн гурван их наяд төгрөгийн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох тухай өргөдлийг хоёр байнгын хороо хамтран хэлэлцэнэ.
Арваннэгдүгээр сарын 11-нд Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ.
Оюу толгойн гурван их наяд төгрөгийн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувийн дансанд нь шилжүүлэх асуудлаар хуулийн төсөл санаачлахыг хүссэн.
Гурван их наяд төгрөгийг иргэдэд шууд тараах эсэхийг эцэслэн шийдээгүй. Бэлнээр олгох уу, эсвэл хуримтлал болон хөрөнгө оруулалтад чиглүүлэх үү гэдэг асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцэнэ.
Засгийн газар 2027 онд “Оюу толгой” ХХК-аас гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан компани төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Засгийн газарт ирүүлсэн захидалд дурджээ.
Мөнгийг бэлнээр авах хүсэлтэй 100 мянга гаруй хүний гарын үсэгтэй цахим өргөдөл УИХ-д хүрсэн.
Энэ нь улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хураамжаас тусдаа, хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийн дүн юм.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.